Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Мөн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд талархан хүлээж авч, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.
Энэ талаар ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ‘Ерөнхийлөгч хийх ажлаа эх орондоо эхлүүлээд ирсэн учир дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд таатай хүлээж авлаа. Ажлын эхлэл бол тухайн ажлын тал нь гэдэг шиг бид нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх ажлаа хийж дууслаа. Дэлхийн улс орон, олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтарч, тэдний дэмжлэгийг авах бүрэн боломжийг бүрдүүллээ’’ гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарик бараалхсан. Тус сан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлээр Монгол Улс тодорхой санал, санаачилга гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсноо Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилга дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрей онцолжээ.
Дэлхийн банк групп Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.
Мөн цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал гэдгийг тодотгож, цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
