Гадаадын их дээд сургуульд зуучлах,Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэх нэрээр залилан хийж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд:
Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Гэрээ, хэлэлцээрт сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар тусгагдсан байдаг болно.2022-2023 оны хичээлийн жилд гадаадад оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээлэл, цахим орчинд “гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө” гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдол гарч байна.
Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдтэй адил хийгдсээр байна. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна.
Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадад суралцуулах чиглэлээр зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл мөн гарч байсан. Тус яамнаас дээрх үйл ажиллагаатай холбогдуулан зуучлалын эрхийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгоогүй бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс аливаа төлбөр, хураамж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Зуучлуулж байгаа хүмүүс өөрсдөө сайн нягталж зохих газраас нь асууж лавлаж байж мөнгө төгрөгөө өгөх хэрэгтэй шүү дээ.Маш анхааралтай байх хэрэгтэй .Нягтлалгүйгээр мөнгө. Өгрөгөө өгч хохирчихоод дараа нь хашгичаад байв даа.АНХААРУУЛЖ ХЭЛЛЭЭ ШҮҮ НӨХӨД ӨӨ