Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.
Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.



Эхний ээлжинд нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа.
Үүнд:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000
- “Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100,000,000
- “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
- “Энержи Ресурс” 40,000,000
- “Өсөх Зоос” ХХК 30,000,000
- “Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
- “Степ Голд” ХХК 10,000,000
- “Тавантолгой” ХК 6,000,000
- “Бадрах Энержи” ХХК 5,000,000
- “Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
- “Бороо Гоулд” ХХК 3,000,000
- “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
- “Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
- “Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
- “Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
- “Монполимет групп” 1,000,000
- “Багануур” ХК 1,000,000
- “МоЭнКо” ХХК 1,000,000
- “Платинум Ланд” ХХК 1,000,000
- “Шивээ овоо” ХК 500,000
Мод тарьж ургуулахаа баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэлээ.
Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инноваци нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр, засаг бүх талаар дэмжинэ. Хамтдаа нэг зорилго, нэгдмэл хүчээр энэ зорилтыг бодит ажил хэрэг болгож чадна гэдэгт итгэж байна” гэв.


















32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
