Өнөөдөр хөх нохой өдөр

2021 оны 11-р сарын 22 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
-Аргын тооллын 11 дүгээр сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 18, хөх нохой, хэрцгий охин-5 од, суудал мод, мэнгэ 6 цагаан, рашааны барилдлагатай өдөр. Овоо тахих өдөр. Бага цас-11:50.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:08-17:08.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин ашиг тустай үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх