Нийслэлд Монгол Улсын хүн амын 47.5 хувь нь амьдарч байна. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 18 хувь өсөж, хэрэглээний индексээр илэрхийлсэн инфляцийн 2.1 нэгжийг бүрдүүлж байна.
Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аймгийн ЗДТГ хамтран нийслэлийн хүн амын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 1 сарын хугацаанд 3 үе шаттай зохион байгуулах ба эхний ээлжинд өргөтгөсөн худалдааг 2021 оны 11 сарын 25-наас 12 сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний үеэр мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсийн 17 аймгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн иргэдийн цагийг хэмнэх үүднээс Монгол шуудан компани хэрэглэгчийн захиалгын дагуу өвлийн идэшийг орон нутгаас тээвэрлэн Төв цэнгэлдэх хүрээлэн эсхүл таны гэрт шууд хүргэх шуудангийн үйлчилгээг үзүүлнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
