Өнөөдөр цагаан бар өдөр

2021 оны 12-р сарын 08 өдөр, 10 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil
-Аргын тооллын 12 дугаар сарын 8. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 5, цагаан бар, яруу эгшигт-21 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:28-16:59.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин цацал өргөх, эм найруулах, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх