Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням агсны гэр бүл ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд хандивлалаа

2021 оны 12-р сарын 23 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
264976332_1371236063316035_1781731672105632377_n

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд нийгмийн сайн үйлсийн “Балжинням сан”-г байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тус сангаас өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох шарлагын аппарат, пульсоксиметр зэргийг хандивлалаа. Цаашид “Балжинням сан”- гийн зүгээс нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж, нээлттэй үйл ажиллагаа явуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх