Өнөөдөр харагчин тахиа өдөр

2022 оны 01-р сарын 20 өдөр, 07 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil
-Аргын тооллын 1 дүгээр сарын 20. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын 18, харагчин тахиа, их морь-9 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, бага хар өдөр. Их хүйтэн-10:52.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-17:33.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх