Эрдэнэтчүүд минь Эрдэнэтийнхээ хүүгийн төлөө гараа сунгая

2022 оны 01-р сарын 27 өдөр, 20 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
271757378_529573601501679_6720108364077292427_n

Амьдрал заримдаа итгэл санагддаг. Итгэл гэдэг нь сэтгэлийн их галыг асааж, хүч тамирдсан хэн нэгнийг босгож, эсвэл сэтгэлдээ жаахан сүүдэртэй яваа нэгэндээ нар бэлэглэхийг л хэлдэг байх. Оны өмнөхөн Дархан хотынхон нэгдэж нэгэн хүүг аюулт өвчнөөс салгаж, амьдрал, аз жаргал баяр баяслыг бэлэглэсэн баярт мэдээ цахимаар олны талархалыг хүлээгээд байсан. Нутаг орон, элэг нэгт ахан дүүс ийм сайхан зүйлд сэтгэл нэгдэнэ гэдэг юутай зүйрлэшгүй билээ.

Тэгвэл энэ л сэтгэлийн дэм, сэтгэлийн сүүн жимээр Эрдэнэт хотыхон нэгдэж нэгэн хүүд халуун дулаан аз жаргал, эрүүл мэндийг авчирахаар аяны дөрөөндөө сүү өргөөд байна.

Эрдэнэтчүүд залуусын хот, хөгжлийн хот. Эрдэнэтчүүд итгэлийн хот. Тиймээс энэ алдрайхан хүүгийн эмчилгээний зардлыг босгож, эрүүл энх болгож чадна гэдэг хэн бүхэн итгэлтэй байна. Эх хүн бүхэн үрээ өвдөхийн зовлонг мэднэ. Эцэг хүн бүхэн үрээ энэлэхийн хэцүүг мэднэ. Тиймээс л бид эрүүл байхын төлөө, энх амгалан байхын төлөө сэтгэл нэг байдаг билээ. Дүгэрсүрэн хүү одоо нэг настай. Зүрхний дөрвөлсөн гажиг гэсэн оноштой. Монголдоо эмчлэгдэх боломжгүй.

Тиймээс Энэтхэг улсад эмчлүүлэхээр болоод байгаа билээ. Эмчилгээний зардалд нийт 80 сая төгрөг хэрэгтэй байгаа. Иймээс л энэ айл Эрдэнэтийхэндээ хандаж, халуун алгаа тосож байгаа юм.  Нутгийн зон олон., Эрдэнэт хотын удирдлага, төрийн түшээд ч  Дүгэрсүрэн хүүг эрүүл энх сайн хүн болохын төлөө чадах бүхий л талаараа дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаа урриалаад эхлээд байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн цахим хуудастаа “Энэ хүүг бол Эрдэнэтийн хүү. Энэ хүү бол монголын ирээдүй. Тиймээс би чадах бүхийл боломж бололцоогоороо Дүгэрсүрэн хүүд туслаж, дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдээд байгаа. Мөн Орхон аймгийн Засаг даргын орлогч Түвшинжаргал ээж А.Оюун-Эрдэнийг нь хүлээн авч уулзаж, сая төгрөгийн тусламж үзүүлэн аянд нэгдлээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Эрдэнэт хотын гэх тодлотголтой бүхэн өнөөдөр Дүгэрсүрэн хүүд сэтгэлийн хандиваа өргөсөөр л байна. Хэдийгээр олныг цар тахлын шуурга дайрч, нийгмийн өнгө хэцүү, хатуу байгаа ч монгол хүн бүхэн сэвлэгээс нь сүүний үнэр аррилаагүй нялх хүүхдийг аюулт өвчнөөс аврах сэтгэл хэн бүхэнд байгаа. Эрдэнэт хот нутаг орныхоо үйл явдал, мэдээ мэдээллийг олондоо түгээж, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чанартай сайн нэвтрүүлэгээрээ бусдынхаа талархалыг хүлээсэн найман телевизтэй юм байна.Тиймээс ч телевизүүдийн холбоо нь нэгдэж, телевизүүдийн удирдлага нь дэмжиж сар шинийн дараахан Дүгэрсүрэн хүүд зориулсан хандивын лайв тоглолтыг шууд цацахаар болоод байгаа билээ. Бидний эхлүүлсэн энэхүү аяныг дэмжиж буй сэтгэл бүхэнд баярлалаа. Хайр хайраа цалгиан буцаж ирдэг. Буян хишиг сэтгэлийн сүү үрргэлж л цалгинхан байдаг билээ. Тиймээс Дүгэрсүрэн хүү нутаг орныхоо олон сайхан хүний сэтгэлийн дэм, албан байгууллага аж ахуйн нэгжийг өгөөмөр хишигийн ач тусаар удахгүй эрүүл болно гэж найдаж байна.

Яг одоо бол Дүгэрсүрэн хүүгийн ээж А.Оюун-Эрдэнэ амны маск зарж хүүгийнхээ эмчилгээний мөнгийг хуримтлуулах гэж зүтгэж байна. Тэрбээр  “ Намайг А.Оюу-Эрдэнэ гэдэг, 40 настай. Би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Бага хүү Дүгэрсүрэн маань зүрхний төрөлхийн эмгэгтэй төрсөн. Ингээд БОЭТ, Эх нялхас, Сонгодо эмнэлэг гээд яваагүй газар байхгүй ээ. Хүүхдээ эрүүл болгох гэж бүх боломж, эмнэлгийн хаалгыг татсан. Эцэст нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу сонсоод Энэтхэг улс руу өвчний оношоо явуулахад 70-80 сая төгрөгөөр хагалгаа хийнэ, хүүхдийг маань эрүүл болгож чадна гэсэн хариу ирсэн. Ингээд мөнгө олоход бүх ухаан, бодлоо “зарж” эхэлсэн.  Хүн, хүнээс мөнгө гуйх маш хэцүү.  Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдгийг өөрийн биеэр эдэлж сууна. Мөнгө олох гээд хандивын тоглолт хийх гэж ч үзлээ. Ковид ч саад боллоо. Хүнээс үргэлж мөнгө  гуйгаад байхаар бас хэцүү юм. Над шиг ийм зовлонтой мянга, мянган хүн байна. Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр зам алга. Хамгийн гол нь Монгол шиг 3,5 сая хүн амтай улсад эдгэшгүй, эмчилж боломгүй ийм өвчин их байгаад харамсаж байна. Зөвхөн зүрхний эмгэгтэй  олон хүүхэд гадагшаа эмчлүүлэх гээд мөнгө хайж байна. Гадны 200-300 төслийн байгууллагад эмчлүүлэхээр хүсэлтээ өгсөн хүүхдүүд байна. Өөрт ирсэн зовлонгоо бусад руу чихэхгүй ч тусламжийг хаанаас яаж авахаа мэдэхээ байж арга мухардаж байна. “ гэж  ярьж сууна.  Дөнгөж ой гарч буй энэ нялх хүүд  туслах сэтгэлтэй байгууллага аж ахуйн нэгж бүхнээс ганцхан зүйл гуйя. Хамтдаа нэг өдрийнхөө цалинг л энэ хүүд зориулъя. Таны сэтгэл шингэсэн ажлын бүтээмжтэй, итгэл, хайр болсон их хөдөлмөрийн нэг өдрийн цалингийн орлого нэгэн сайхан хүүг эрүүл болгож чадна. Нэгэн сайхан айлыг элэг бүтэн амьдруулж чадна.  Эрдэнэтийхэн минь энэ хүүд аавын хайраар, эхийн сэтгэлээр дэм болж хандив өргөөрэй.

Хандивын данс: Хаан банк: 5127228711 / Оюу-Эрдэнэ/ Oyu-Erdene Oyu-erdene

Хас банк: 5002426258 /Оюу-Эрдэнэ/

Утас: 99070568, 86225444

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх