XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:
- Байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа Самбуугийн Шаравсамбуу,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Ганхуягийн Санж,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, ахмад тахь судлаач Дамдины Бальдир,
- Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Алтангэрэлийн Доржсүрэн,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан Шаравжамцын Бүүвээбаатар,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч Пунцагийн Лхагважав,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Бямбадоржийн Лувсангончиг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Буянгийн Дулмаа,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Пүрэвсүрэнгийн Дамба,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, “Шинэ мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Сампилын Шаравдорж,
- Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаа,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
- Налайхын уурхайн ашиглалтын инженер асан Сандуйжавын Батдорж,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Шангри Ла” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин Самбуугийн Оюунчимэг,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Ерөнхий сайдын жендерийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Лувсангийн Энхбат,
- Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
- Уртын дуучин Болдбаатарын Алтанжаргал,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Малын ахмад эмч Дэндэвийн Бадрай,
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгчин Лувсанжамцын Нэргүй,
- Жендерийн үндэсний шинжээч Бямбасүрэнгийн Онон,
- “Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанаа,
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн Жигжидсүрэнгийн Сансармаа,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэд профессор Цэвээнжавын Хүрэлбаатар,
- Үндэсний урлагийн их театрын бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Хаан банкны төв тооцооны төвийн захирал Мягмардашийн Батбаяр,
- Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Төмөр-Өлзийн Энхбаяр,
- Үндэсний урлагийн их театрын бүжигчин Наранцацралтын Шүрэнцэцэг,
- “Ди Эм энд Ай Жи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бэхбатын Дашмөнгөн нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүслээ.









Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
