Өнөөдөр хөх бич өдөр

2022 оны 01-р сарын 31 өдөр, 10 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil
-Аргын тооллын 1 дүгээр сарын 31. Даваа (Сумьяа ) гараг (2022)
-Билгийн тооллын 29, хөх бич, элдэв тэнгэртэн-20 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:50.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд мууболой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх