Өнөөдөр улаан нохой өдөр

2022 оны 02-р сарын 02 өдөр, 07 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
Монгол зурхайн төгс буянт шинэ зурхайн ёсны XVII жарны “САЙЖРУУЛАГЧ” хэмээх ХАР БАР жил.
Хаврын тэргүүн хар бар(бага) сар, 2 хар мэнгэ, төмөр суудалтай.
Аргын тооллын 2 сарын 2. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 1, улаан нохой, тооно-22 од, суудал мод, мэнгэ 6 цагаан, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:18-17:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
Аливааажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин бэрд холбогдох үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном сонсох, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх