“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм.
Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын ажлын байранд зуучлах зорилгоор “ETT Events 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
“ETT Events 2022” арга хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд White Rock Center-д зохион байгуулна.
Эхний өдөр онлайн хэлбэрээр 2022 оны 02 сарын 11-ны өдөр 18:00 – 20:30 цагийн хооронд явагдах бөгөөд:
- Компаниас зарлах гар утасны аппликейшн нээлтээ хийнэ.
- “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулна.
- Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.
- Шинэ гишүүд бүхий Бизнесийн зөвлөлөө танилцуулна.
Арга хэмжээний 2 дахь өдөр буюу 2022 оны 02 сарын 12-ны өдөр 11:00 – 18:00 цагийн хооронд White Rock Center-д “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бүрэлдэхүүн компаниудаас нээлттэй ажлын байруудыг танилцуулах юм. Ингэснээр компаниудын Хүний нөөцтэй шууд харилцаж сонирхсон ажлын байран дээрээ анкет бөглөн ажлын байр, компанийн талаар мэдээллийг авах боломжтой.
“ETT Events ” арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулна.
Ажлын байрны нээлттэй өдөрлөгтэй холбоотой мэдээллийг:
- 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
- https://www.facebook.com/events/651994315938313 фэйсбүүк хаягнаас аваарай.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
