Ардын жүжигчин Э.Амартүвшин Бельгийн вант улсын Льежийн хааны театрт дуулна

2022 оны 02-р сарын 16 өдөр, 14 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amar_large

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа баритон бол ардын жүжигчин Э.Амартүвшин. Тэгвэл тэрбээр ирэх сарын 3, 5, 8, 11, 13-ны өдрүүдэд Бельгийн вант улсын Льежийн хааны театрт Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулахаар болсон байна.

Э.Амартүвшин өмнө нь Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена ди Веронад “Риголетто” дуурийн Риголеттогийн ариг дуулж байсан юм. Энэхүү дүрийн талаар Италийн хэвлэлд “Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Энхбатын Амартүвшин дуулсан нь  тус дүрийн нууц далд санаа, онцлог болгоныг хэдийнэ таньж мэдсэнийх билээ.

Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ” хэмээн бичиж байсан юм. Түүний хувьд одоогоор Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Луйза Миллер” дуурийн Миллерийн дүрийг Ром хотын дуурийн театрт бүтээж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх