Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Гоо ялдам”

2022 оны 02-р сарын 23 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
274233786_4856140414478239_1880266911507099223_n
“ГОО ЯЛДАМ”
Үг: Б. Ичинхорлоо /МЗЭ-ийн шагналт Болор цомын эзэн
Ая: Д.Бердибек
Ялгуун дорнын уран эгшиглэн
Янз тунсаг аялгуу юм аа чи
Алхах бүрдээ намжир дагуулсан
Анхил ганган цэцэг юм аа чи
Гоо сайхан, ай сайхан бүсгүй минь
Дуу шиг сайхан тунчиг сайхан
ялдамхан минь ээ
Эгэл дорнын намба төгөлдөр
Эрхэмсэг намуун хөгжим юм аа чи
Инээх бүртээ гэгээ цацруулсан
Ижий нандин ивээл юм аа чи
Гоо сайхан, ай сайхан бүсгүй минь
Дуу шиг сайхан тунчиг сайхан ялдамхан минь
Үзэмжит дорнын нүдний баясгалан
Үнэр анхилуун цэцэг юмаа чи
Харах бүртээ зүрх догдлуулсан
Хайрын гэгээн бурхан юмаа чи
Гоо сайхан, ай сайхан бүсгүй минь
Дуу шиг сайхан, тунчиг сайхан ялдамхан минь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх