Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулж байна.
Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.
Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр үндэсний спортын холбоод үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор Монголын үндэсний спортын хороо байгуулан, ажлаа эхэлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Үндэсний спорт нь соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотголоо.
Цаашид эв нэгдэл, ёс жудгаа эрхэмлэн дээдэлж, залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн, зөв бодол, зөв сэтгэл, зөв үйлд сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдгээ санаж явах учиртайг захив.
Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг анхаарууллаа.
Мөн ард түмний хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн бол хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардаж байгааг сануулав.
Энэ үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ.
Залуу хойч үеэ үндэсний спортын төрлүүдээр хичээллүүлж, бие, сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй болгоход онцгой анхаарах ёстойг хэлж, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Үндэсний спортын анхдугаар их чуулган”-д үндэсний бөх, хурдан морины уралдаан, үндэсний харваанууд, тэмээн поло, бие хамгаалах урлаг зэрэг төрлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Шадар сайд, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
