Сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс долоо хоног амарна

2022 оны 03-р сарын 04 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suragchid

Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ. Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх аж.

Улмаар дөрөвдүгээр сарын 4-нөөс амралт эхэлж, долоо хоног үргэлжилснээр сурагчид дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригт хичээлдээ явж эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жилд гурван улиралтайгаар хичээллэж байгаа. Эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ.

Эх сурвалж: БШУЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх