Өнөөдөр харагчин гахай өдөр

2022 оны 03-р сарын 11 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 3 дугаар сарын 11. Баасан (Сугар) гараг (2022)
Билгийн тооллын шинийн 9, харагчин гахай, хэрцгий охин-5 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:14-18:51.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлдхананд орших болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Ажил үйлсном ёсоороо бүтэх сайн. Харин мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх