Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” сэдэвт сэтгүүлчдийн уулзалт, хэлэцүүлгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран зохион байгууллаа.
Гуравдугаар сарын 24-ний өдөр тохиох Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан, сэтгүүлчдэд ийнхүү сүрьеэ өвчний талаарх дэлхийн болон Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг танилцууллаа.
“Ковид-19” цар тахлаас шалтгаалан сүрьеэ нь манай улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болсоор байна. Тодруулбал, ДЭМБ-ын тайлангаар жил бүр 9.9 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн нас барж байгаа аж. Тэгвэл 2021 онд 7.5 сая хүүхэд сүрьеэгийн халдвар авч, 233 мянган хүүхэд уг өвчний улмаас нас баржээ.
Харин манай улсын хувьд жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг ба үүний 12 хувь нь хүүхдүүд. Сүрьеэгийн нийт тохиолдлын 60 гаруй хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Нийт өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насныхан эзэлж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэллээ. Өөрөөр хэлбэл, өсвөр үе болон хөдөлмөрийн насныхны өвчлөл нэмэгдэж буйд албанхан санаа зовниж буйгаа уулзалтын үеэр хэлсэн юм.
СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АМЖИЛТ 88 ХУВЬТАЙ Ч ИЛРҮҮЛЭГ МУУ БАЙНА
Цар тахлаас шалтгаалан эмнэлэгт хандаж үзүүлэх иргэдийн тоо багасаж, үүнийг дагаад сүрьеэгийн илрүүлгийн хувь 2021 онд 20.8 хувьтай болж, өмнөх оноосоо 8.4 хувиар буурчээ. Тооцоолол судалгаагаар, сүрьеэгийн бүх хэлбэрээр 13 мянган хүн халдвартай байх магадлалтай ч үүнээс ердөө 3000-ыг нь л илрүүлээд байна. Үлдсэн 10 мянган хүн эмнэлэгт хандаагүй гэсэн үг юм.
Өнөөдрийн уулзалтаар сүрьеэгийн өвчлөлийг дорвитой бууруулахад чиглэсэн хариуцлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээнд сүүлийн үеийн шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх, хүүхэд болон өсвөр үеийнхний эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох зэрэг асуудалд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.
Дашрамд дурдахад, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо нь Монгол Улсын хүн амд зонхилон тохиолддог өвчлөлүүдэд онцгой анхаарч, эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг тухайн мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран зохион байгуулж буй. Эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг өнгөц мэдээллээд өнгөрөх бус, ийнхүү урьдчилан арга хэмжээ өрнүүлж, сэтгүүлчдийг анхдагч эх сурвалжтай нь уулзуулж, тухайн асуудлыг судлах боломжийг олгон, гарц, гаргалгаа, шийдэл хайж буйгаараа онцлогтой юм.
Эх сурвалж: Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
