Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн албан хаагчдыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтэрсэн үйлчилгээг таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “ Шинэ сэргэлтийн бодлого ба эрх зүйн орчны танилцуулга” уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөнд Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас хэрэгжүүлж буй цахим шилжилт, Монгол Улсын цахим виз, виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэдийн гаргаж буй зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг. Үүний дагуу тооцож үзвэл манай улсад 100 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтой ч дунджаар байнга буюу жилийн 4 улиралд 15-16 мянган иргэд удаан хугацаагаар оршин суудаг баримт байдаг. Эдгээр иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт батлагдахаас өмнө буюу 2020 оноос өмнө Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газруудад өөрийн биеэр очиж виз мэдүүлдэг, Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух тохиолдолд визийн зөвшөөрлөө илгээхээс эхлээд оршин суух зөвшөөрлөө авах хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт 5-6 удаа заавал биечлэн ирдэг байсан зэргээр багагүй хүндрэлтэй тулгарч байсан. Тэгвэл одоо хэрэгжиж буй хуулийн өөрчлөлт, цахим шилжилтийн хүрээнд гадаадын иргэдэд илүү амар хялбар, хүндрэл, чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цаашид ковидийн дараах эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, жуулчдыг татах чиглэлээр та бүхэнтэй илүү нээлттэйгээр хамтран ажиллана” гэв.
Мөн гадаадын иргэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хэрхэн авах, ямар төрлийн оршин суух зөвшөөрлийн ангиллыг сольж болох талаар тодорхой ойлголтгүйн улмаас эрх ашиг нь хохирсон тохиолдолд цөөнгүй гарсан байна. Тиймээс Элчин сайдын яаманд ирсэн гадаадын иргэдийн хүсэлтийн дагуу албан байдлаар хандахаас гадна шаардлагатай үед шууд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломж нээлттэй гэдгийг тодотголоо.
Уулзалтын үеэр гадаадын иргэдийн гаргаж нийтлэг зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, виз, оршин суух зөвшөөрөл хүсэх анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид өөрийн орны иргэдэд тулгамдсан асуудлаа тодруулж, мэдээлэл зөвлөгөө авсан юм. Мөн уулзалтын төгсгөлд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
![]()

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
