Өнөөдөр шарагчин могой өдөр

2022 оны 03-р сарын 17 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil
-Аргын тооллын 3 дугаар сарын 17. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
Билгийн тооллын шинийн 14, шарагчин могой, бага морь-10 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:02-19:00.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиажилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, ном номлох, сонсох, үр тарихад муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх