Өнөөдөр цагаагчин хонь өдөр

2022 оны 03-р сарын 19 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil
-Аргын тооллын 3 дугаар сарын 19. Бямба (Санчир) гараг (2022)
Билгийн тооллын 16, цагаагчин хонь, тугчин-12 од, суудал огторгуй, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-19:02.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан болох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх