Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” (цаашид “журам” гэх)-ын дагуу зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.
Тавигдах шаардлага:
Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан:
– Сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг байх;
– Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
– Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.
Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч:
– Техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй гэж үнэлэгдсэн байх;
– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч:
– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;
– Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байх.
Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:
– Олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байрт шалгарсан;
– Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан;
– Шатар, даамын төрлөөр “Олон улсын холбооны мастер” цол хүртсэн.
Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн:
– Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан;
– Олон улсын англи хэлний IELTS-ийн шалгалтын 7-аас доошгүй, IBT TOEFL-ийн шалгалтын 100-аас доошгүй онооны шаардлага хангасан.
Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:
1) 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:
– Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;
– Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10 суралцагч;
– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;
– Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.
2) Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1.Дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч:
- Өдрийн ангийн суралцагч болохыг баталгаажуулсан их, дээд сургууль, политехник коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын эсвэл сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;
- Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн дүнгийн тодорхойлолт буюу сургууль, коллеж, төвийн захирлын гарын үсэгтэй дүнгийн тодорхойлолт;
- Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлснийг батлах баримт бичгийн хуулбар, баталгаат орчуулга;
- Нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсныг батлах баримт бичгийн хуулбар, баталгаат орчуулга;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
2.Олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн иргэн:
- Олон улсын болон үндэсний хэмжээний соёл, урлагийн, наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд 1, 2, 3 дугаар байр авсныг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;
- Тив, дэлхийн аварга шалгаруулах спортын тэмцээнд медальт байрт шалгарсан, шатар, даамын төрлөөр “Олон улсын холбооны мастер” цолтой болохыг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
3. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн:
- “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2022 онд эхний 100-д эрэмбэлэгдсэн сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилгын хуулбар, баталгаат орчуулга;
- Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100 онооны шаардлага хангасныг нотлох гэрчилгээний хуулбар;
- Бакалавр, магистрын түвшний дипломын хуулбар, баталгаат орчуулга;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
1. Шаардлага хангасан, бүрэн гүйцэд материал ирүүлсэн бүх иргэдийн жагсаалтыг (1) дотоодын сургалтын байгууллагын тэтгэлэг авах болон (2) гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэг авах хүсэлт гаргасан иргэд гэж тус тусад нь гаргаж, тэтгэлэг горилогч бүрийн материалтай танилцан, харьцуулалт хийх замаар үнэлгээ өгч, горилогчдыг эцсийн дүнгээр эрэмбэлж жагсаана.
2. Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 50 хүртэл суралцагчийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны дотор гаргана.
3. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах хүсэлт ирүүлсэн иргэдийн үнэлгээг эцэслэн, ярилцлагад орох 100 хүртэл иргэний жагсаалтыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргана.
4. Ярилцлагад орох 100 хүртэл иргэний ярилцлагын хуваарийг гаргаж, иргэн тус бүртэй утсаар эсвэл цахим захидлаар холбогдож, ярилцлагад орох урилгыг 2022 оны 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд хүргүүлнэ.
5. Ярилцлагыг 2022 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд цахимаар хийх бөгөөд ярилцлагын бүрэн видео бичлэг хийж, хадгална.
6. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр гадаад улсад суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны дотор гаргана.
Сонгон шалгаруулалттай холбоотой санал, гомдол хүлээн авах:
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах, санал дэвшүүлэх, асуулт асуух, гомдол гаргах бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын (51)-263449 дугаар утсаар (дотоодын сургалтын байгууллагын сургалтын тэтгэлэг авах хүсэлт гаргасан суралцагч), Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (51)-263181 дугаар утсаар (гадаадын магистрантур, докторантурт суралцах хүсэлт гаргасан иргэн) хүлээн авна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
