Баянзүрх дүүргийн 1-р хороонд 25 гарааш буулгалаа

2022 оны 03-р сарын 22 өдөр, 14 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
276313125_376347694355118_8211866386769534180_n
Баянзүрх дүүргийн 1-р хороо 57 байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм. Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг зөвшөөрсөн.
Тухайн бүсийг иргэдийн хэлж заншсанаар “МИКР” гэж нэрлэдэг. Микрээс урлаг соёлын олон алдартангууд төрсөн. Тэр ч утгаараа зарим уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд тус чөлөөлсөн газарт “Урлагийн музей” барьж байгуулах хүсэлт байгааг дүүрэгт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн зүгээс иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх