Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

2022 оны 03-р сарын 22 өдөр, 14 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
277080778_350417640430254_5816918105666363930_n

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон “Nissan patrol” маркийн автомашин болон албан хэрэгцээнд шаардлагатай суудлын автомашиныг УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр хүлээлгэн өглөө.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Төв аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг хамарч авран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, мөн хот орчмын аялал жуулчлалын гол бүс ачаалал их байдаг.

Төв замын босоо болон хэвтээ тэнхлэг дагуу оршдог Алслагдсан 3 дүүргийн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын хэлтсийн машин, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хэллээ.

276204629_350417743763577_1270387751934280005_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх