Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, МУЗН, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгийн үеэр сүрьеэ өвчний талаар сургалт зохион байгуулж, иргэдээс эмнэл зүйн асуумж авч, рентген зураг болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварлаж, хүний биеийн арьс, яс, дотор эрхнүүдийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Монгол Улсад жилд дунджаар 13,000-14,000 мянган хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэсэн тоо мэдээ байдаг боловч, илрүүлэг үзлэгээс хамран ердөө 3000-4000-ыг л илрүүлж байна. Нийт оношлогдож байгаа хүний 60 хувь нь Улаанбаатар хотод байна. Тиймээс цаашид бид сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илэрсэн хүнийг эмчлэхийн төлөө анхааран ажиллах шаардлагатай байна. Сүрьеэгүй эрүүл ирээдүйг бүтээж, хүн ард, залуучуудаа эрүүл байлгахын төлөө хамтдаа хичээе.” гэв.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар ХӨСҮТ, олон улсын байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан энэ оны 1 дүгээр сараас эхлэн 30 гаруй арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
ДЭМБ-аас 20 жилийн өмнө сүрьеэг ” АЮУЛТАЙ ӨВЧИН” хэмээн зарласан ч энэхүү өвчин дэлхий дахинд нас баралтын 10 шалтгааны нэг хэвээр байна. Цаашлаад олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчтөнүүдийн бэрхшээл тулгарсаар байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид Ковид-19 цар тахалтай хамтдаа тэмцэж, 4 давалгааны ард хохирол багатай даван туулаад байна. Ковид-19-ын энэ нөхцөл байдал халдварт өвчин тэр дундаа сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоог сааруулах нөлөө үзүүлсэн. Бид өмнө нийт тооцоологдсон сүрьеэ өвчний 30 хувийг илрүүлдэг байсан бол сүүлийн 2 жил энэ нь 20 хувь болж буурсан. Тиймээс цаашид илрүүлэгийн хувийг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ жил бид илрүүлэг, оношилгоон дээр илүү их ажиллахаар төлөвлөсөн болно.
Манай эрүүл мэндийн байгууллагууд, сүрьеэгийн диспансерууд илрүүлсэн, оношилсон сүрьеэтэй өвчтөнүүдийг хянах, эмчлэх хувь олон улсын түвшингээс өндөр байгаа. Харин эмчилгээ, оношилгооны үр дүнгээр Азийн орнуудад тэргүүлдэг. Тиймээс цаашид сүрьеэгийн эрт илрүүлэгийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Үүнд засаг захиргааны нэгж, холбогдох бодлого шийдвэр гаргаж буй байгууллагууд, иргэн бүрийн оролцоо чухал байдаг.
Бидэнтэй хамт сүрьеэтэй хамтдаа тэмцэхэд хамтран ажиллаад 20 жил болж буй Глобаль сан, ДЭМБ, Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, салбар хүлээн авагч байгууллагуудад талархаж байна.” гэдгийг онцлов.
Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг бүрэн хамруулахад нарийвчилсан судлагааг гаргах, түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн, архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээг тасралтгүй хийхэд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гарсан билээ. Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд зөв газар, зөв цагт, зөв тусламж үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бүх салбарыг нэгтгэсэн арга хэмжээ шаардлагатай. Үүнд хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгж, засгийн газар, нийгэм зэрэг хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм.
Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг бүрэн хамруулахад нарийвчилсан судлагааг гаргах, түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн, архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээг тасралтгүй хийхэд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гарсан билээ. Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд зөв газар, зөв цагт, зөв тусламж үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бүх салбарыг нэгтгэсэн арга хэмжээ шаардлагатай. Үүнд хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгж, засгийн газар, нийгэм зэрэг хүн бүрийн үүрэг оролцоо чухал 






АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд Э.Оюунболд арслан түрүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
