Сэрэмжлүүлэг: Хаврын мөсний үзэгдэл идэвхжиж байна

2022 оны 04-р сарын 04 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
muss

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч,  хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна.

Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй тул  сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх