Шалгалтын дүнг энэ сарын 13-нд цахимаар зарлана

2022 оны 04-р сарын 04 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shalgallllt

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд шалгалтын нийт 49 байранд амжилттай зохион байгууллаа.

Шалгалтад нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байв.

Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх