Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

2022 оны 04-р сарын 06 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miat

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрлөө.

“МИАТ” компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ.

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн лхагва гаригт үйлдэгдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх