“Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэдгийг тэмдэглэв.
Монгол Улс зөвхөн төмс, гурил, махны хэрэгцээгээ л дотоодоос хангаж, хүнсний ногооны 40, будаа, элсэн чихэр, ургамлын тос, жимс, жимсгэнээ 100 хувь гаднаас авч байна.
Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эмзэг байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.
2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ.
Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлж, бүх шатанд бүтээмжээ сайжруулан хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтойг хэлэв.
Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил -10 зорилт” хөгжлийн санаачилгыг хамтын хүчээр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг санууллаа.
Үүнд:
- Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашид эрчим хүч экспортлогч улс болох;
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
- Хүнд ба хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
- Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, “Транзит Монгол” болж хөгжих;
- Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн “Цахим үндэстэн”, “Дижитал Монгол” болох;
- Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
- Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг систем нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
- Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр, засагтай “Ногоон Монгол” болох зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
