Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирлагуудтай уулзлаа. Энэ асуудал нь жагсагчдын тавьсан шаардлагуудын нэг бөгөөд 2022 оны төсвийн тодотголд зарим шийдлүүдийг тусгахаар Засгийн газар ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн хэт өндөр ачаалал үүсчээ. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг БШУЯ санал болгож буйгаа танилцууллаа. Үүнд:
– Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
– Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
– Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
– Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
– Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
– Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
– Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах
– Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
– Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
– Хоёр настай хүүхэд бүрт хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй гээд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг үүрэг болголоо. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг байдал арилсан байх ёстой гэлээ.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
