Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 79.3 хувийн гүйцэтгэлтэй, 945 ажилд тендер зарлажээ. 214 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй ч өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэл 2.8 хувиар дээшилсэн байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүдийн төсвийн орлого 56.2 хувьтай байгаа нь цаашид ч татварын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж буй юм. Дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тохижилтын ажлыг өрнүүлж, 94.4 га талбайг цэвэрлэж, мод бут тайрч, шохойдсон байна. Улирлын чанартай эдгээр ажил төлөвлөгөөний дагуу өрнөнө гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байлаа.
Хонхор орчимд Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг Газар дэлхий, Гео ботаник гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж буй бөгөөд ирэх тавдугаар сард дуусгаж, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаа гэсэн юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ой, усны хамгаалалтын бүсэд 15.600 нэгж талбар багтаж байгаа. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ. Түүхийн дурсгалт дөрвөн байршилд есөн нэгж талбар өртөж байгаа. Эдгээрийн гурвынх нь газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд бусад байршлыг энэ ондоо багтаан цэгцэлнэ гэв. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах бөгөөд түүнд өртөж буй 451 нэгж талбар байгаа аж. Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ гэв.
Түлш нөөцлөхөд хүндрэл үүсэж болзошгүй гэв
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл болон “Таван толгой түлш” ХХК-ийн өвөлжилтийн бэлэн байдал, сайжруулсан түлшний нөөц бэлтгэх ажпын талаар мэдээллээ.
-“Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрийг наймдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүхэлд нь зогсоох үүрэг өгсөн. Гэвч энэ нь эрсдэлтэй гэдгийг тус компанийн удирдлагууд хэлж байгаа. Одоо ажиллаж буй 10 шугамын дөрвийг үлдээж, шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зүүн үйлдвэрийн бүх шугам ажиллаж, нөөц бэлтгэж байгаа юм. Тус компанийн хувьд зургаан мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа бөгөөд айл өрхүүдийн худалдан авалт зогссон. Нийслэлийн хэмжээнд 162 мянган гэр хорооллын өрхийн зуух, 410 уурын зуух, 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Энэ бүхэн хотын агаарыг асар ихээр бохирдуулж байгаа. Ирэх оны түлшний нөөцийг бүрдүүлэх үүднээс 200 мянган тонн түлш үйлдвэрлэх даалгавар өгсөн. Гэвч төдий хэмжээний түлш нөөцлөхөд агуулахын хүндрэл үүсэж байна. Одоогийн байдлаар 14 мянган тонн түлш хадгалах боломж бий. Түүнээс илүүг хаана хадгалж, нөөцлөх вэ гэсэн асуулт тулгараад байна гэсэн юм.
Нийслэл хот малын өвчингүй байна
Улс орон даяар шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын аян өнөөдрөөс эхлэн өрнөж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод малын шүлхий өвчин бүртгэгдээгүй бөгөөд нийслэл малын өвчингүй байна гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа мэдээллээ.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар бол нийслэлийн хэмжээнд зарагдаж буй малын гаралтай бүтээгдэхүүнд, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, нөөцийн маханд шинжилгээ хийдэг. Өдөр тутамд 50-60 тонн мах, 20-30 тонн сүүг шинжилдэг аж. Ингэхдээ бруцеллёз өвчний шинжилгээг онцолдог. Учир нь бруцеллёз бол мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозийн халдварт өвчин. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж, харагдах байдалд насан туршийн эмгэг үлдээдэг өвчин тул тус байгууллага анхаарлаасаа гаргадаггүй аж. Улаанбаатар хотын хэмжээнд сүү нийлүүлж буй 16 аж ахуйн нэгж, 500 орчим өрх айлд бруцеллёзын шинжилгээ хийж, халдварлал маш бага хувьтай гарсан байна. Нийслэл хотын тухайд малын өвчингүй ч хаяа залгаа Төв аймгийн Сэргэлэн суманд малын өвчин бүртгэгдсэн тул анхаарал сэрэмж бүхнээс чухал гэдгийг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хэллээ.
Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажпын албаны дарга Д.Ганболд Туул голын экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан тохижуулах төслийн мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ “Туул голын урсацыг сайжруулан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг УБЗАА хариуцдаг. Туул голтой холбоотой судалгаа, тооцоо хийгээд, шинэ хотын төлөвлөлттэй уялдуулан авч явах юм. Туул голын эх буюу Туул голын эхэнд гадаргын усыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Элчин сайдын яаманд санал хүсэлтээ хүргүүлсэн. Уг төслийг энэ ондоо багтаагаад эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” ажлыг хамтатгана. Тэрхүү хүрээлэнгийн тохижилттой уялдуулан үргэлжилбэл ганц жилээр тогтохгүй 3-4 жил үргэлжлэх өргөн хүрээний ажил байх юм” гэлээ.
Өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
-Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлэх
-Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
-Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийх
-Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх
-Нийслэлийн хүн ам ихээр үйлчлүүлдэг томоохон цэгүүдээс (зах, худалдааны төв, супермаркет) өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулах
-Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх
-Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг Хотын даргын зүгээс нийслэлийн удирдах ажилтнуудад өглөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
