Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор 122 төрлийн үйлчилгээгээ цахимжуулж, өнөөдрийн байдлаар нийт 9277 гадаадын иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал, гадаадын иргэний бүртгэл болон виз зөвшөөрлийн 57, оршин суух зөвшөөрөл сунгалтын 56 төрлийн үйлчилгээг цахимжуулж, 4325 гадаадын иргэнийг цахимаар бүртгэж, 3783 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1125 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл сунгалтын үйлчилгээг тус тус үзүүлсэн байна.
Мөн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан лавлагаа, тодорхойлолт авах 8 төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим системд нэгтгэжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн evisa.mn системийг 2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс нэвтрүүлж, 30 улсын 956 иргэнд цахим виз олголоо.
Цахим виз олгох улсын жагсаалтад манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг 36 улс багтсан. Эдгээр улсын иргэд цахим визийн системээр 30 хүртэлх хоногийн хугацаатай, 3 ангиллын визийг мэдүүлж, 72 цагийн дотор виз авах боломжтой.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
