Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

2022 оны 05-р сарын 02 өдөр, 08 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil
-Аргын тооллын 5 дугаар сарын 2. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 2, хөхөгчин туулай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал хий, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:05.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх