МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

2022 оны 05-р сарын 02 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC01711

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдрийг угтан Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо /МҮСХНХ/-оос өөрийн гишүүн вебсайтууд болон удирдах зөвлөлийн нэгдсэн чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар холбооны гишүүн сайтууд, удирдах зөвлөлүүдийн редакцийн төлөөлөл болон Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож “Зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчин” сэдэвт танилцуулга мэдээллийг өглөө.

Тус үйл ажиллагааны дараа гишүүн сайтуудын төлөөллүүд болон удирдах зөвлөлүүд үдийн зоогонд орж чөлөөт уулзалт, халуун дулаан яриа өрнүүллээ.

Ийнхүү холбооны үйл ажиллагааны хамгийн чухал үйл явдал болох спорт арга хэмжээ өдөрлөгийг зохион байгууллаа. Холбооны 30 гаруй вебсайтууд дунд биллъярд, дардасын тэмцээнийг “Снүкер клуб”-д зохион байгуулж МҮСХНХ-ны 2022 оны хамгийн анхны спорт өдөрлөгийн спортын аваргыг шалгарууллаа.

Тэмцээний үйл ажиллааны хянагч багшаар Дардасын Азийн аварга багш , MB биллъярд клубын багш дасгалжуулагч нар шүүж, тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооСпорт арга хэмжээнд: 

Биллъярдны эрэгтэй төрөлд

1-р байранд Control.mn сайтын захирал Ц.Энхбат

2-р байранд Tur.mn сайтын эрхлэгч Н.Амартүвшин

3-р Shuurhai.mn сайтын эрхлэгч Д.Нэргүй

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооМҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооМҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооЭмэгтэй төрөлд

1-р байранд Zuv.mn сайтын захирал Долгорсүрэн

2-р байранд Bolod.mn сайтын эрхлэгч Я.Хулан

3-р байранд Updown.mn сайтын сэтгүүлч Ариунтуяа

Дардасны эрэгтэй төрөлд

1-р байранд Asuudal.mn сайтын эрхлэгч Б.Ууганбаяр

2-р байранд Bolod.mn сайтын дизайнер Л.Содбилэг

3-р байранд Bolod.mn сайтын зураглаач, менежер Б.Дөлгөөнбаяр

Эмэгтэй төрөлд

1-р байранд Tur.mn сайтын захирал Б.Шүрэнцэцэг

2-р байранд Bolod.mn сайтын сэтгүүлч Н.Отгонтуяа

3-р байранд Zuv.mn сайтын захирал Долгорсүрэн нар тус тус шалгарлаа.

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

No description available.

МҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооМҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооМҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлооМҮСХНХ-ын спорт наадмын аваргууд тодорлоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх