www.izi.mn цахим их дэлгүүр, “Элит тойм медиа групп” ХХК хамтран онлайн дэлгүүрийн мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээг нэвтрүүллээ.
www.izi.mn цахим их дэлгүүр нь бараа бүтээгдэхүүн хадгалах агуулахын үйлчилгээ, цахим борлуулалт, хүргэлт, сурталчилгаа, контент бүтээх зэрэг онлайн худалдаа хийхэд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор шийдсэн ГҮЙЦЭД үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог платформ юм.
“Элит тойм медиа групп” ХХК нь мэдээллийн www.toim.mn сайт болон видео контент, зар сурталчилгаа, анимэйшн, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг хэвлэл мэдээлэл, сурталчилгааны мэргэжлийн байгууллага билээ.
Онлайн худалдаагаар тэргүүлэгч барууны орнуудад “бид бараа биш зураг зардаг” гэх үг байдаг. Учир нь хүмүүс цахимаар худалдан авалт хийхдээ барааг бодитоор үзэх боломжгүйгээс зөвхөн зураг болон цахим дэлгүүр эрхлэгчид итгэн бараагаа сонгодог. Тиймээс барааны зураг авалт онлайн худалдааны хувьд онцгой ач холбогдолтой юм.
Сайн зургаас барааны чанар, өнгө, гадаад үзэмж, овор, хэлбэр, хэмжээ, хийц болон хэрэглээний талаар ч мэдээллийг авч болдог. Тэгвэл онлайн дэлгүүрт борлуулж байгаа барааг сайн зургаар хэрхэн борлуулах вэ? Хамгийн энгийнээр хэлбэл зураг маань бодит мэдрэмж өгч чаддаг, анхаарал татсан бас төсөөлөгддөг байх ёстой. Бодит мэт мэдрэмж өгч чадахгүй зураг хэрэглэгчийн итгэл үнэмшлийг бууруулаад зогсохгүй бүтээгдэхүүний борлуулалтад шууд нөлөөлдөг.
Түүнчлэн барааг бодитоор харж, барьж үзсэн мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд зураг наад зах нь өнгө зөрөх ёсгүй, мөн худалдан авагчид сэдэл төрүүлэхүйц сонирхолтой байх ёстой. Гэхдээ зургийг их засварлах тусам бодит байдлаасаа өөрчлөгддөг. Гэхдээ бодитой харагдуулж байна гээд сонирхолгүй зураг тавиад байвал борлуулалт нэмэгдэхгүй. Төсөөлөл өгөх нь барааны тухай мэдээллийг хэр сайн шингээж, хэрэглэгчид хүргэж чадах вэ гэдэг асуудал юм. Тухайлбал, хувцасны хувьд хэрэглэгч өмссөн тохиолдолд хэрхэн харагдах тухай төсөөлөл өгөх ёстой байдаг. Мөн материал, нарийн хэсгүүдийг детальчилж харуулах хэрэгтэй болдог. Цахим дэлгүүрийн бүтээгдэхүүнийг санал болгохдоо олон талын ур чадварыг шингээх тусам хэрэглэгчид худалдан авах сэдэл төрүүлдэг.
Энэ бүгдээс онлайн дэлгүүрийн барааны зураг борлуулалтанд шууд нөлөөлдөг гэдгийг харж болно.
Худалдаа эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнийхээ зургийг гар утсаараа дарах уу эсвэл мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ сонгох уу? гэдэгт эргэлзсэн хэвээр байгаа юм. Хэдийгээр интернэт орчин дахь мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж, суралцаж өөрийгөө хөгжүүлж, барааныхаа зургийг өөрөө дарах боломжтой ч барааг “амь оруулахад” мэргэжлийн гэрэл зурагчны мэдрэмж шаардлагатай болдог. Зарим тохиолдолд мэргэжлийн тайзтай орчин, гэрэлтүүлэг, тусгай тоноглол, манекен, модель, мэргэжлийн гэрэл зургийн аппарат, өндөр хүчин чадалтай компьютер зэрэг зүйлс зэрэг техник технологи өрсөлдөөн ихтэй энэ салбарт чухал болсоор байна.
Ийм учраас худалдаа эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнийхээ зургийг дарж хэрэглэгчид хүргэхэд зургийн нарийн мэдрэмж болон мэргэжлийн олон ур чадвар дутагдах асуудал тулгардгаас хамаарч мэргэжлийн гэрэл зургийн багт хандахаас аргагүйд хүргэдэг.
Гэвч онлайн худалдааны үйлчилгээнд зориулсан хурд, чанар, хямд үнийн сонголт бүхий гэрэл зургийн мэргэжлийн багийн үйлчилгээ хараахан бий болоогүй байсан нь худалдаачдад тулгардаг хүндрэлийн нэг хэвээр байв.
Тэгвэл онлайн худалдаагаар тэргүүлэгч барууны орнуудад уг асуудлыг мэргэжлийн гэрэл зургийн компанийн үйлчилгээг авах замаар шийдвэрлэж хэвшсэн байдаг. Энэ л олон улсын жишиг стандартын дагуу www.IZI.mn цахим их дэлгүүр болон “Элит тойм медиа групп” хамтран Монголдоо анх удаа цахим худалдааны платформын болон цахим худалдаанд зориулсан бараа бүтээгдэхүүнийхээ, тэр ч бүү хэл бизнесийн өнгө төрх, имижээ бүрдүүлэх сурталчилгааны зураг, видео контентдоо ч ашиглаж болох зургийг мэргэжлийн түвшинд авч бэлтгэх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Та манай хамтарсан багт бүтээгдэхүүнийхээ зургийг даатгаж, худалдааны бусад асуудалдаа илүү анхаарах боломжтой болж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
