Нийслэлийн Засаг дарга 11-11 төвд ажиллана

2022 оны 05-р сарын 16 өдөр, 10 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sumiyabazar

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ний 14.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллана.

Энэ үеэр хотын удирдлагууд иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгнө. Иргэд та бүхэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх