Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид /60 настай/ Улаанбаатар хот хүртэлх 790 км замын холын зайн гүйлтээ 2022 оны 05-р сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа эхлүүлж 05-р сарын 14-нд буюу дөрөвдөх өдрөө 160 км-ийг туулан Баянхонгор аймгийн төвд орж ирлээ.
Түүнийг өнөөдөр Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-ын удирдлага, Номгон сургуулийн захирал хүүхэд багачууд, тус сургуулийн 1982 оны төгсөгчид буюу ангийн нөхөд, ах дүүс, Бууцагаан сумын нутгийн зөвлөл, Цагдаагийн газрын хамт олон угтан авлаа.
Тамирчинд үзлэг хяналт хийсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагчид түүний биеийн байдал хэвийн тогтвортой сайн байгааг хэлж байна..Д өрвөн хүүхдийн эх, малчин бүсггүй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн хийж байгаа гүйлтээ маргааш өглөө Номгон сургуулийн гаднаас үргэлжлүүлэх болно.
Ч.Цэгмид өнөөдрийн байдлаар тооцооллоосоо 5 км түрүүлэн гүйж байгаа бөгөөд өдөрт 30 км гүйсээр 06-р сарын 04-ний өдөр улсын нийслэл, Сүхбаатарын талбайд очих юм.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
