Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хүрээнд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмж, шувууны аж ахуй, төмс, хүнсний ногоо, газар тариалан, сүүний үхэр, ургамлын тос үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна.
Тэрбээр эхлээд СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Монголиан грийн фармер” ХХК-д ажиллаж, мах, ногооны хөргүүртэй агуулахтай танилцлаа.
“Монголиан грийн фармер” ХХК 2015 онд байгуулагдсан. Хөргүүртэй агуулахын хадгалалт, борлуулалт, түрээсийн үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Голландын бүрэн автомат технологи, тоног төхөөрөмж бүхий агуулах нь 1,500 тн мах, хөлдөөсөн хүнс, 1,500 тн жимс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай. Цаашид Улаанбаатар хотод 45 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөсөн тухай компанийн гүйцэтгэх захирал Ш.Гүррагчаа танилцууллаа.
Хөргүүртэй агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хамгийн их шаардлагатай байгааг Монголын агуулах худалдааны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ.
Манай улс хүнсний ногооны 40 орчим хувь буюу 70 орчим мянган тонныг импортоор авдаг. 50 мянган тонны хүчин чадал бүхий хөргүүртэй агуулах барьсан тохиолдолд ногоочид ногоогоо талбай дээрээсээ боломжийн үнээр борлуулах, хадгалалтад санаа зовохгүй байх, намрын цагт олох ашиг, орлого нь тодорхой болох зэрэг давуу талтай. Өөрөөр хэлбэл импорт буурч, иргэд эрүүл хүнс хэрэглэхээс гадна үнэ тогтворжих, ченжийн гэгдэх тогтолцоог халах, ложистикийн зөв систем бий болох, өрхийн аж ахуй хөгжих ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Зориулалтын хөргүүртэй агуулахгүй бол иргэдээ эрүүл хүнсээр хангах тухай ярих боломжгүй. Иймээс агуулахтай болгох талаар төр, засгийн зүгээс боломжит бүх хэлбэрээр дэмжинэ” гэдгийг хэллээ.



Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
