БШУЯ: ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

2022 оны 05-р сарын 26 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suragch

Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн  2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-ний-өөс 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл 04  дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

♦  1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс,

♦  4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс,

♦  6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

gggg

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх