Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас долоо хоног бүр “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногийн амралтын өдрийн худалдааг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарыг оролцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, тавдугаар сарын 28, 29-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 70 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хүүхдүүдэд зориулан “Жаргалтай инээмсэглэл” амралтын өдрийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдааны үеэр нийслэлийн цэцэрлэг, сургуулиудын авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо толилуулж, шагналтай хөгжөөнт тэмцээн, уралдаан болох юм. Мөн Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийн хүүхдүүд, Гёте сургуулийн сурагч Н.Мөнхжин, Монгол гуравдугаар сургуулийн Оч охидын клуб, Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн BOHO брэндийн загварын агентлагийнхан үзүүлбэр үзүүлнэ.
Мөн үзэсгэлэнгийн үеэр хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдаална.
Нийслэлийн Засаг даргын захирамж, “Иргэний жил”-ийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж буй.

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
