Угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг ханган, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2022 оны 05-р сарын 30 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
download-753k54gx9cxzi1ystvz2d929egy76bwhix4i3kw98hs

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 50, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

 Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 1191 техник хэрэгсэл, 569 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх