Монгол улсын Ерөнхийлөгчийн 86 дугаар зарлигаар өнөөдөр “Алдарт эхийн одон” гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа.
Энэ жил “Алдарт эх”-ийн I одонгоор 43, II одонгоор 326 ээж шагнагдаж байна. “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, аймгийн удирдлагууд, 27 сумаас хүрэлцэн ирсэн ээжүүд болон ар гэрийнхэн оролцлоо.
Анх Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэлснээс хойш, эдүгээ 65 дахь жилтэйгээ золгож байна. Төв аймгийн хэмжээнд 2022 оны 5 сарын байдлаар “Алдарт эх”-ийн одонтой 9361 ээж байгаа юм. Дашрамд дуулгахад энэ жил одон авч байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 22 настай 4 хүүхдийн ээж бол хамгийн ахмад нь 72 настай ээж байлаа.



Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
