Өнөөдөр хөх морь өдөр

2022 оны 06-р сарын 10 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil
-Аргын тооллын 6 дугаар сарын 10. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 11, хөх морь, тэргүүн дагуул-13 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан бололцох, багш шавь болох, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх