Өнөөдөр шар нохой өдөр

2022 оны 06-р сарын 14 өдөр, 08 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
-Аргын тооллын 6 дугаар сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 15, шар нохой, хонгорцог-17 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч луу, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх