Өнөөдөр шарагчин гахай өдөр

2022 оны 06-р сарын 15 өдөр, 07 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 6 дугаар сарын 15. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын 16, шарагчин гахай, онгоц-18 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх