Өнөөдөр хөх луу өдөр

2022 оны 06-р сарын 20 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil
-Аргын тооллын 6 дугаар сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 22, хөх луу, шувуун хошуут-24 од, суудал гал, мэнгэ 3 хөх, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч нохой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх