Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 11-11 төвд ажиллана

2022 оны 06-р сарын 20 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
батэрдэнэ сайд
Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны 14.00-17.00 цагийн хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.
Та бүхэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тус яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх