Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
- Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,
- Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн Болдбаатар нарт хүртээв.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Цогтбаярын Уранчимэг;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Балжиннямын Баттогтох;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Халтарын Цогбадрах;
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Очирдоржийн Оюунбилэг;
- Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бадмаанямбуугийн Ганпүрэв;
- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Батсүхийн Энхбат;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн ерөнхий тогооч, дэд ахлагч Баатарын Байгалмаа;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Шохойн Айжан;
- “Дулааны цахилгаан станц-4” Төрийн өмчит хувьцаат компанийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Лоосүрэнгийн Бархасбаатар;
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав Лхагвасүрэнгийн Жаргалдорж;
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн хөдөлмөр хамгаалал, амьсгалын бие даасан төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Төртогтохын Түвшинбаатар;
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Батнасангийн Халиунцэцэг;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч Даваагийн Уртнасан;
- Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Дуламрагчаагийн Бадамханд;
Шударга журам медалиар:
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Равданбаярын Саруулбат;
- Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ганбатын Ганбаатар;
- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Жамбаагийн Гансүх;
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Гомбожавын Ганбат нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын нэгэн баталгаа болсон Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэндийг нийт алба хаагчдад хүргэв.
Ололт, амжилтаа бататгаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, хүрээлэн буй орчны гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж байгаа бахархалт замнал, туршлагаа шинэ залуу үедээ өвлүүлэн сургаж байхыг хүсэв.
Мөн алба хаагчид болон тэдний ар гэр, үр хүүхдэд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.










Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
