М.Мөнхгэрэл алтан медалийн төлөө барилдахаар болов

2022 оны 06-р сарын 24 өдөр, 14 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Кыргызстаны нийслэл Бишкект “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлүүлээд өчигдөр залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр манай гурван эмэгтэй бөх барилдаж байгаа бөгөөд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин ОУХМ М.Мөнхгэрэл Энэтхэгийн Неелам 9:5-аар, Кыргызстаны Назик Мирлан Кызыг цэвэр ялав.
Тэрбээр үдээс хойш тойргийн сүүлийн барилдаан буюу алтан медалийн төлөө Казахстаны Лаура Ганикызытэй барилдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх